Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Орост нимбэг болон цагаан гааны үнэ өсчээ
4 жил өмнө   356
Оросын дэлгүүрүүдэд нимбэг болон цагаан гааны үнэ хэд дахин нэмэгдсэн шалтгааныг судалж тогтоох ёстой хэмээн Төрийн Думын Хөдөлмөр, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Ярослав Нилов хэлээд энэ ажлыг Монополийн эсрэг алба, Прокурорын газартай хамтран хийх ёстой гэжээ.
 
Нимбэг, цагаан гаагаас гадна зөгийн бал, сармисны үнэ мөн нэмэгджээ. Коронавирусын халдвар дэлхий даяар тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн. Халдвар авахгүй байх зөвлөмжийн нэг нь биеийн дархлаагаа дэмжих хэрэгтэй гэсэн зөвлөгөөний дагуу хүмүүс дархлааг дэмждэг эдгээр хүнсийг ихээр худалдан авах болжээ.
 
"Цагаан гааны үнэ бараг 3500 рубль хүрлээ. Нийгмийн сүлжээгээр нимбэг, сармис өндөр үнээр зарна гэсэн зар их явж байна. Эрэлт ихтэй байгааг далимдуулан үнээ өсгөж байна” хэмээн Ярослав Нилов хэллээ.
 
Эх сурвалж: РИА НОВОСТИ
 
 
Орост нимбэг болон цагаан гааны үнэ өсчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0