Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ОХУ коронавирустэй тэмцэхэд ДЭМБ-д 1 сая ам.доллар олгоно
4 жил өмнө   360
ОХУ коронавирустэй тэмцэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ 1 сая ам.доллар олгохоор болсон байна. Тус улсын Засгийн газрын холбогдох тогтоолыг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд даваа гарагт нийтэлжээ.
 
Үүний зэрэгцээ Оросын Засгийн газар халдварыг оношлох хэрэгслүүдийг зарим улсад нийлүүлэхэд гарах 61.4 сая гаруй рублийн зардлыг санхүүжүүлнэ. Эдгээр шийдвэрийг ДЭМБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт болон Оросын тусламжийг хүлээн авагч улс орнуудын Засгийн газарт мэдэгдэхийг тус улсын Гадаад хэргийн яаманд үүрэг болгосон байна.
 
ОХУ-ын Засгийн газар мөн "эрүүл мэндийн салбарт орос хэл дээрх мэдээллийн хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд" ДЭМБ-д 1.01 сая ам.доллар хуваарилах аж.
Эх сурвалж: Итар-ТАСС агентлаг
ОХУ коронавирустэй тэмцэхэд ДЭМБ-д 1 сая ам.доллар олгоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0