Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Нью Йорк муж халдварын тоогоор Италийг гүйцлээ
4 жил өмнө   406
Мягмар гарагт АНУ-ын Нью Йорк муж дангаараа Covid-19 халдварын тохиолдлын тоогоор Итали улсыг гүйцэж түрүүлжээ.
 
Мөн өчигдөр тус мужид нийтдээ 731 хүн халдварын улмаас нас барсан нь нэг өдөрт хамгийн олон эндэгдэл бүртгэгдсэн тохиолдол болсон юм. Мужийн нийт эндэгдлийн тоо 5,500 хүрээд байна.
 
Гэсэн хэдий ч Нью Йорк мужийн эмнэлгүүдэд өдөрт нэмэгддэг өвчтөнүүдийн тоо сүүлийн гурван өдөр дараалан буурсан нь тахлын эрч саарч байгаагийн эхний шинж тэмдэг гэж мужийн захирагч Эндрью Куомо үзэж байна.
 
Цар тахлын нэг том төв болох Европ тивийн Итали, Испани улсуудад өдөрт бүртгэгддэг эндэгдлийн тоо буурч эхэлсэн бол Франц, Их Британи улсуудад нэмэгджээ. Өчигдөр Их Британид 786 хүн амиа алдсан нь хамгийн олон эндэгдэл бүртгэгдсэн өдөр болсон байна. Энэ улсад илэрсэн нийт халдварын тоо 55,940 хүрчээ. Мягмар гарагт Франц улсын эндэгдлийн тоо 10,000-ын босгыг давсан нь тус улсыг ийм муу үзүүлэлттэй дэлхийн дөрөв дэх улс болгосон байна. Францаас гадна АНУ, Итали, Испани улсуудад 10,000-аас дээш тооны хүн Covid-19 өвчнөөр нас бараад байгаа.
 
Дэлхий даяар бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол өчигдрийн байдлаар 1,380,000 орчим, эндэгдлийн тоо 80,000 орчим байна.
 
Б.Сайханзаяа
Нью Йорк муж халдварын тоогоор Италийг гүйцлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0