Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хятадын Ухань хотын хөл хориог цуцаллаа
5 жил өмнө   504
COVID-19” халдварын тархалтыг хязгаарлах үүднээс 11 орчим долоо хоногийн турш хөл хорио тогтоосон БНХАУ-ын Ухань хотоос гадагш гарах тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг өнөөдөр цуцаллаа.
 
Үүнтэй холбогдуулан Уханиас гарах хурдны замуудын шалган нэвтрүүлэх цэг дээр олон машины дараалал үүсэж, галт тэрэгний буудлууд дээр олон зорчигч цуглажээ. Ухань хотын Замын цагдаагийн газрын тооцоолж буйгаар, өнөөдөр хамгийн олон тээврийн хэрэгсэл хотоос гарах төлөвтэй байгаа ажээ.
"Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаагаа сэргээж эхэлснээс хойших сүүлийн хоёр долоо хоног орчмын хугацаанд дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 400 мянга орчмоор нэмэгдсэн бол лхагва гаргаас хойш энэ тоо 1.8 саяд хүрэх төлөвтэй байна" гэж Замын цагдаагийн газраас мэдээлжээ.
 
Уханьд цар тахлыг хязгаарлах үүднээс өнгөрсөн нэгдүгээр сарын 23-наас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ болон гадагш чиглэсэн нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоож, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан юм. 

Б.Сайханчимэг

Хятадын Ухань хотын хөл хориог цуцаллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0