Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Японы долоон мужид ОНЦ БАЙДАЛ зарлалаа
4 жил өмнө   369
Японы засгийн газар коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор долоон мужид нэг сарын хугацаатай онц байдал зарласныг тус улсын ерөнхий сайд Шинзо Абэ мэдээллээ.
 
Тэрбээр “Эрүүл мэндийн ажилтнууд ачааллын улмаас эрсдэлтэй тулгарч байна. Эмнэлгийн үйлчилгээний хүчин чадал ч олон бүсэд шавхагдаж байна. Энэхүү хүнд нөхцөлд бид хугацаа алдах эрхгүй” хэмээжээ.
 
Онц байдал Токио, Осака хотууд болон Канагава, Сайтама, Чиба, Хёого, Фүкүока мужийн нутаг дэвсгэрийг хамарч, нэг сар буюу тавдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлэх аж.
 
Ингэснээр эрх баригчид хувь хүмүүсийг гэрт нь хорих, бизнесийн үйл ажиллагааг зогсоох эрхтэй болж байна. Гэхдээ олон нийтийн тээврийн хэрэгсэл, эмнэлэг, эмийн сан, банк, хүнсний дэлгүүр хэвийн үйл ажиллагаа явуулна.
 
Шинзо Абэ телевизээр хийсэн мэдэгдэлдээ “Хамгийн гол нь иргэн бүр одооноос үйлдлээ өөрчлөх хэрэгтэй. Судлаачдын үзсэнээр бид бусад хүмүүстэй харилцахаа 70 хувь, болж өгвөл 80 хувь багасгаж чадвал халдварын тоо хоёр долоо хоногийн дотор дээд хэмжээндээ хүрээд буурч эхэлнэ” хэмээн ярьжээ.
 
Үүнээс гадна коронавирусийн халдвартай тэмцэх зорилгоор нэг их наяд ам.долларын санхүүжилтийг батална гэдгээ зарласан. Энэ нь Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувьтай тэнцэх мөнгө юм.
 
Японд өнөөдрийн байдлаар /2020.04.08/ коронавирусийн халдвартай хүний тоо 3906 болж, 92 хүн нас бараад байна.
 
Эх сурвалж: NHK
Японы долоон мужид ОНЦ БАЙДАЛ зарлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0