Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоож магадгүй
4 жил өмнө   430
АНУ-ын эрх баригчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ төсвийг санхүүжүүлэхээ түр зогсоох асуудлыг хэлэлцэж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
 
Эхэндээ тэрбээр, АНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоохоор төлөвлөж байна гэж шийдэмгий мэдэгдсэн байна. “ДЭМБ АНУ-аас их хэмжээний мөнгө авдаг. Бид тус байгууллагад хуваарилдаг санхүүжилтийг түр зогсоох гэж байна” гэж тэрбээр хэлжээ. Гэвч хэдэн минутын дараа Трамп хэлсэн үгээ залруулсан байна. Одоо ийм арга хэмжээ авах цаг нь мөн гэж бодож байна уу хэмээх тодруулсан асуултад тэрбээр "магадгүй, үгүй байх" гэж хариулжээ. “Би үүнийг хийх гэж байгаа юм биш шүү, гэхдээ ийм боломжийг судална” гэж Цагаан ордны тэргүүн хэлсэн байна.
 
Үг хэлэх үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч тус байгууллагыг дахин шүүмжилжээ. “Коронавирусний халдварын том голомт бүртгэгдсэн орнуудаас гадаадын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон миний шийдвэрийг тэд /ДЭМБ-ийн төлөөлөгчид/ шүүмжилсэн. Тэдний буруу байсан. Тэд олон зүйл дээр алдсан. Тэд Хятадад анхаарлаа маш их хандуулж байгаа бололтой” гэж Трамп нэмж хэлжээ.
 
Ц.Оргил
АНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоож магадгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0