Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Коронавирусээр халдварласан эмэгтэй эрүүл охин төрүүллээ
4 жил өмнө   303
 “Ираны Занжан мужид коронавирусээр халдварласан эмэгтэй мягмар гарагт эрүүл охин төрүүлсэн” гэж тус мужийн эрүүл мэндийн асуудал хариуцсан төлөөлөгч Али-Реза Армани-Киан мэдээлжээ.
 
“Охиноос коронавирусний шинжилгээ авахад “сөрөг” буюу халдваргүй гарсан. Эх, охин хоёрын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд тэднийг эмнэлгийн хяналтад оруулсан” гэж тэрбээр “IRNA” агентлагт мэдээлсэн байна. Ираны Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах албаны дарга Киануш Жаханпурын мягмар гарагт мэдээлснээр, тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 62589-т хүрснээс 20239 нь эдгэрч, 3872 хүн нас баржээ. 
 
Б.Сайханчимэг
Коронавирусээр халдварласан эмэгтэй эрүүл охин төрүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0