Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Коронавирусийн Япон эмийг АНУ туршиж эхэллээ
4 жил өмнө   360
АНУ-д "Авиган" хэмээх япон эмийн клиникийн туршилтыг эхлүүлсэн тухай Boston Globe сонинд бичжээ. Эмийг тестлэх зөвшөөрлийг АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн ба ариун цэврийн хяналтын алба (FDA) өгсөн байна.
 
Ийнхүү Массачусетс мужийн гурван эмнэлэгт эмийн туршилт эхэлжээ. Өмнө мэдээлснээр, "Авиган" эмийн клиникийн туршилтыг Японд өнгөрсөн сард эхэлсэн юм. "Авиган" эмийг зургаан жилийн өмнө томуугийн эмчилгээнд зориулж бүтээж байжээ. Гэхдээ амьтан дээр туршихад  үр хөврөлд нь сөрөг нөлөөтэй байсан гэнэ. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүдийн эмчилгээнээс хассан байна. Харин хятад эмч нар шинэ вирусийн хатгалгааг эмчлэхэд үр нөлөөтэй болохыг олж илрүүлжээ.
 
Японы Засгийн газрын төлөөлөгч Ёшихидэ Суга шинэ вирустай тэмцэхэд Авиган эмийг үнэгүй нийлүүлэх боломжийг авч үзэж буйгаа мэдэгдсэн. Одоогоор 30 улс "Авиган" эмийг эмчилгээнд хэрэглэж байна. 
 
Ц.Оргил
Коронавирусийн Япон эмийг АНУ туршиж эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0