Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Африкийн Малави улсын иргэд “цус сорогч” байж болзошгүй найман хүний амийг хөнөөжээ
5 жил өмнө   386
“Цус сорогч”-доос өөрийгөө хамгаалахаар зохион байгуулагдсан бүлэг иргэд найман хүний амийг хөнөөсөн хэрэг Африк тивийн өмнөд бүсийн Малави улсад гарсан байна.
 
Сүүлийн хоёр хохирогч нь Танзани руу Малави улсын хойд хэсгээр дайран зорчиж байсан Мозамбикийн иргэд байжээ.Цус сорогчтой тэмцэгчид Даваа гарагт тэдний сууж явсан машиныг зогсоож, ярилцах гээд хэл өөр тул ойлголцож чадаагүй гэнэ. Тиймээс зорчигчид руу довтолж, цагдаа нарыг ирэхэд хоёр хүний амийг хөнөөсөн байжээ.
 
Малави даяар цус сорогчид амилсан тухай цуурхал тарсны дараа өнгөрсөн сард хэсэг иргэд өөрийгөө хамгаалахаар зохион байгуулагдсан юм байна. Тэдний гарт нийтдээ найман хүн амиа алджээ. Тэмцэгчид сэжигтэй санагдсан хүмүүсийг цус сорогч гэж үздэг байна. Малави улсын цагдаа аллагын хэргүүдийг мөрдөж, нийт 117 хүнийг баривчлан шалгаж эхэлжээ.
 
Энэ долоо хоногийн эхээр Малавийн ерөнхийлөгч Питер Мутхарика гэмгүй хүмүүс алагдаж байгаад гүн харамслаа илэрхийлээд худал цуурхалд автахгүй байхыг арaд иргэдэдээ уриалжээ.Тэр бас “цус сорогч”-ийн цуурхлыг энэ онд болох сонгуулийн өмнө зориуд эмх замбараагүй байдал үүсгэх зорилготой улс төрийн явууллага байж болзошгүйг анхааруулсан байна. Ерөнхийлөгч “цус сорогч”-той тэмцэхийн оронд коронавирусийн тахалтай тэмцэхэд анхаарал хандуулахыг уриалжээ. “Цус сорогч”-ийн цуурхал Малавид анх удаа тарсан нь энэ биш. 2017 онд мөн ийм яриа гарахад есөн хүн алагдаж, 250 хүн баривчлагдаж байжээ.
 
Малави нь Африк тивийн улсуудаас хамгийн сүүлд Covid-19 өвчний халдвар илэрсэн орнуудын нэг юм. Дөрөвдүгээр сарын 2-нд тус улсад халдварын анхны гурван тохиолдол илэрч байжээ.
Эх сурвалж: The Guardian
Африкийн Малави улсын иргэд “цус сорогч” байж болзошгүй найман хүний амийг хөнөөжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0