Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Zoom аппликэйшн ашиглахыг хориглолоо
5 жил өмнө   743
Сүүлийн үед цар тахлын улмаас дэлхий даяар олон сая хүн гэрээсээ ажиллаж, суралцах болсноор видео хурлын Zoom аппликэйшний эрэлт огцом нэмэгдсэн юм.
 
Гэхдээ үүнтэй зэрэгцэн Zoom аппликэйшнтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдлын асуудал хурцаар яригдах болоод байна. Сингапур улсын боловсролын яам өнөөдөр уг аппликэйшнийг алсын зайн сургалтад ашиглахгүй байх чиглэлийг бүх сургуулиудадаа өгчээ.
Тус улсад бүх нийтийн хөл хорионы дэглэм тогтоод нэг долоо хонож байгаа юм. Энэ богино хугацаанд Zoom-тэй холбоотой хэд хэдэн ноцтой хэрэг гарсан байна. Тухайлбал8 өсвөр насны охидод газарзүйн хичээл зааж байх үеэр дундуур нь үл таних хүмүүс орж ирээд бүдүүлэг агуулгатай зүйлс ярьж, садар самуун зураг үзүүлсэн гэнэ.
 
Тайвань, Герман улсуудад мөн Zoom аппликэйшний хэрэглээг хориглоод байгаа бол Google компани өөрийн дэсктоп компьютерүүд дээр ашиглахыг Лхагва гарагаас эхлэн зогсоожээ. Зарим хөрөнгө оруулагчид Zoom компанийг шүүхэд өгөөд байгаа. Уг аппликэйшн нь хүмүүс хооронд дамжиж байгаа мэдээллийг тусгай кодоор нууцалдаггүй, урсгал нь Хятадаар дамждаг, урилгагүй зочид бусдын видео хуралд нэвтрэх боломжтой зэрэг хэд хэдэн ноцтой асуудал яригдаж байна. Zoom компани мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулах 90 хоногийн төлөвлөгөө зарлаж, Фэйсбүүк компанийн мэдээллийн аюулгүй байдал хариуцсан захирал асан Алекс Стэмосыг саяхан зөвлөхөөр авсан юм.
 
Эх сурвалж: Reuters
Zoom аппликэйшн ашиглахыг хориглолоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0