Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
БНСУ-д бүрэн эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илэрчээ
5 жил өмнө   369
“COVID-19” халдвар нь бүрэн эдгэрсэн 91 хүний шинжилгээний хариу дахин "эерэг" буюу халдвартай гарсан гэж БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс өнөөдөр мэдээллээ.
 
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Жён Юн Кёны мэдээлснээр, ийм тохиолдлуудаас вирусний шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд “COVID-19”-ийг оношлоход ашиглаж байгаа арчдасын шинжилгээнээс ялгаатай тул хариу нь хоёр долоо хоногийн дараа гарах төлөвтэй байгаа ажээ.
 
“Бид “COVID-19” халдвар дахин илэрсэн хүмүүсийн амьсгалын замын эрхтэнүүдээс вирусний эсүүдийг тусгаарлахаар ажиллаж байна” гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдээлжээ. Мөн мэргэжилтнүүд халдвар дахин илэрсэн хүмүүст эсрэг бие үүссэн эсэхийг судалж байгаа бөгөөд зарим мэргэжилтний үзэж буйгаар, эсрэг бие үүссэн дархлаатай хүмүүсээс халдвар дамжихгүй аж.
 
“COVID-19” халдвар авсан өвчтөнөөс 24 цагийн зайтай авсан давтан шинжилгээний хариунууд сөрөг гарсан тохиолдолд уг өвчтөнийг бүрэн эдгэрсэн хэмээн үзэж байгаа юм. БНСУ-д өчигдөр шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ноос хойш анх удаа 30-аас бага тоонд хүрч буурсан юм. Тус улсад пүрэв гарагт 27 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 10450-д хүрчээ. 
 
Эх сурвалж: YonhapNews
БНСУ-д бүрэн эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илэрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0