Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
АНУ халдварын улмаас нас барсан хүний тоогоор нэгдүгээрт бичигдэж эхэллээ
4 жил өмнө   288
АНУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо Италийнхыг давжээ. Ингэснээр АНУ халдвараар хамгийн олон хүн нас барсан улс орнуудын нэгдүгээрт бичигдэж эхэлсэн байна.
 
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн сүүлийн мэдээллээр АНУ-д халдварын улмаас 20 мянга гаруй хүн нас баржээ. АНУ өдөрт хамгийн олон буюу 2000 нас баралт бүртгэгдсэн анхны улс болсны дараахан хамгийн олон хүн нас барсан орон болжээ.
 
Нью-Йорк муж улсын захирагч Эндрью Куомо баасан гарагт мэдээлэхдээ, манай муж улсад өдөрт бүртгэгдсэн нас баралтын тоо тогтворжиж байна гэжээ. Тэрбээр сүүлийн 24 цагийн хугацаанд 783 нас баралт бүртгэгдсэнийг мэдээлээд, сүүлийн өдрүүдэд бүртгэгдсэн тоон үзүүлэлтүүд хоорондоо ойролцоо байгааг онцолжээ. “Хэдийгээр энэхүү үзүүлэлт нь өдийг хүртэл бүртгэгдсэн хамгийн өндөр нь бишээс гадна тоон үзүүлэлтүүд ямар нэгэн байдлаар тогтворжиж байгаа нь харагдаж байгаа боловч “аймшигтай” түвшинд тогтворжиж байна” гэж Э.Куомо хэлсэн байна.
 
АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 520 мянга давсан бол тус улс дахь халдварын голомт болох Нью-Йорк муж улсад 180 мянга гаруй хүн халдвар авчээ. 
 
Эх сурвалж: BBC
 
АНУ халдварын улмаас нас барсан хүний тоогоор нэгдүгээрт бичигдэж эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0