Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Их Британи улс хөгжиж буй орнуудад 200 сая фунт стерлинг хандивлана
4 жил өмнө   294
Их Британи улс хөгжиж буй орнуудын коронавирустэй тэмцэх ажилд туслах зорилгоор 200 сая фунт стерлинг /690 тэрбум төгрөг/ хандивлахаа мэдэгдлээ. Энэхүү мөнгийг голчлон дүрвэгсдийн хуаранд гар угаах цэг барихад ашиглах юм байна. 
 
Их Британийн олон улсын хөгжлийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Анн-Мари Тревелян "Гаднын, ялангуяа хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулснаар Их Британи халдварын хоёр дахь давлагаанаас сэргийлэх юм" гэжээ.
 
НҮБ-аас хэрэв хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад тусламж үзүүлэхгүй бол халдварын хоёр дахь давлагаа эргэн хөгжингүй орнуудыг нөмөрнө гэж анхааруулаад байсан юм.
Энэхүү тусламжаас гадна Их Британи улс, дотроо иргэний дайнтай, эрүүл мэндийн байгууллагуудын хагас нь үйл ажиллагаа явуулдаг Йемен улсын эрүүл мэндийн тогтолцоонд анхаарч тусламж үзүүлэх аж. Йемен улсад өчигдөр халдварын анхны тохиолдол илрээд буй.
 
Их Британи улсад одоогоор 78'991 хүн халдвар авч, 9875 хүн нас бараад байна.
 
Эх сурвалж: BBC
Их Британи улс хөгжиж буй орнуудад 200 сая фунт стерлинг хандивлана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0