Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ромын пап эв санаагаа нэгтгэхийг дэлхий дахинд уриаллаа
4 жил өмнө   372
Ромын пап Францис Улаан өндөгний баярыг тохиолдуулан үг хэлэх үеэрээ коронавирусний хямралтай тэмцэхэд эв санааг нэгтгэхийг дэлхий дахинд уриалжээ. Тэрбээр хоосон Гэгээн Петрийн сүмд ням гарагт ийнхүү мэдэгдсэн бөгөөд түүний үгийг шууд дамжуулан үзүүлжээ.
 
“Бид энэ цагт хайхрамжгүй байж болохгүй. Дэлхий нийтээрээ зовж шаналж байгаа энэ үед бид нэгдмэл байх хэрэгтэй” гэж пап лам хэлжээ. Мөн тэрбээр уг хямрал Европын Холбоог нуран унахад хүргэж болзошгүй байгаа тэмдэглээд, ядуу буурай орнуудын өрийг чөлөөлөхийг уриалсан байна.
 
Дэлхий даяар олон сая хүн гэртээ байх дүрмийг баримталж буйтай холбоотойгоор сүмүүд Улаан өндөгний баярын арга хэмжээнүүдээ хаалттай байдлаар зохион байгуулжээ. “Дэлхий дахин нийтлэг сорилттой тулгарсан энэ цаг үед амин хувиа хичээж болохгүй" хэмээн Францис хэлээд, халдварын улмаас дэлхий даяар 109 мянга гаруй хүн нас барсныг тэмдэглэжээ.
 
Мөн ромын пап олон улсын хориг арга хэмжээнүүдийг сулруулахыг уриалсан хэдий ч ямар нэгэн улс орныг тодотгон дурдаагүй байна. Түүнчлэн тэрбээр халдварын голомтон дээр ажиллаж буй эмч, сувилагчид болон бусад ажилтныг сайшаасан байна. Пап лам Улаан өндөгний баярын үгээ ихэвчлэн сүмийн гадна цугласан олон мянган хүнд хандан хэлдэг билээ.  
 
Эх сурвалж: BBC
Ромын пап эв санаагаа нэгтгэхийг дэлхий дахинд уриаллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0