Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Туркийн парламент олон мянган хоригдлыг шоронгоос суллах хуулийг батлав
4 жил өмнө   289
Туркийн парламент өчигдөр тус улсын шоронгуудаас олон мянган хоригдлыг түр болон бүрмөсөн суллах хуулийг баталжээ. Энэ арга хэмжээ нь шоронгуудын ачааллыг бууруулж, коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх хоёр үндсэн зорилготой юм.
 
Парламентын гишүүдийн 279 нь шинэ хуулийн төслийг дэмжиж, 51 нь эсэргүүцжээ.
 
Хуулийн дагуу 45,000 орчим хоригдлыг коронавирусийн халдвар тарахаас сэргийлэх зорилгоор түр хугацаанд суллах болж байна. Хоригдлуудыг тавдугаар сарын сүүлч хүртэл суллаж, тухайн үеийн тахлын нөхцөл байдлаас хамаарч Хууль Зүйн яам дахин хоёр удаа сунгах эрхтэй байх юм. Хоригдлуудыг нийгэмд сул байлгах хугацааг нэг удаадаа дээд тал нь хоёр сараар сунгахаар заажээ.
 
Мөн ийм тооны хоригдлуудыг шоронгийн ачааллыг бууруулах зорилгоор бүрмөсөн суллах юм байна. Туркийн хууль зүйн яамны мэдээлснээр тус улсын шоронгуудад коронавирусийн халдварын 17 тохиолдол бүртгэгдсэнээс гурван хоригдол нас баржээ. Үүнээс гадна шоронгийн ажилтнуудын дотроос 79 хүн, шүүх прокурорын 80 ажилтан Covid-19 өвчний халдвартай нь тогтоогдсон байна.
 
Сөрөг хүчнийхэн суллагдах хоригдлуудын тоонд терроризмийн ялтай хоригдлуудыг оруулаагүйг шүүмжилжээ. Ийм ялтай хоригдлуудын дотор ихэвчлэн 2016 оны төрийн эргэлтэд оролцсон гэж буруутгагдсан улс төрчид, сэтгүүлчид зэрэг хүмүүс байгаа юм. 2016 оны хэрэг явдлын дараа Турк улсын шоронгуудад нийт хоригдлын тоо 300,000 хүрсэн нь Европ тивд хоёрт орох өндөр үзүүлэлт болж байв. Сөрөг хүчнийхний тооцоолсноор терроризмийн ялтай 50,000 орчим хоригдол суллагдах хоригдлуудын жагсаалтаас хасагдсан байна.
 
 Эх сурвалж: Reuters
 
 
Туркийн парламент олон мянган хоригдлыг шоронгоос суллах хуулийг батлав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0