Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Д.Трамп: Би хөл хориог цуцлах “бүрэн” эрхтэй
4 жил өмнө   330
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарим муж улсын захирагчид болон үндсэн хууль судлаачидтай зөрчилдөж, өөрийгөө улс даяар тогтоосон хөл хориог цуцлах “бүрэн” эрхтэй гэж мэдэгджээ.
 
"АНУ-ын Ерөнхийлөгч нөхцөл байдлыг гартаа авлаа” гэж Д.Трамп маргаанаар эхэлсэн даваа гаргийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тэрбээр уг хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчидтэй маргалдсан байна.
 
Америкийн зүүн болон баруун эргийн есөн мужийн эрх баригчид гэртээ байх хатуу дүрмийг цуцлахаар төлөвлөж байгаа ажээ. АНУ-ын Үндсэн хуульд зааснаар, муж улсууд олон нийтийн дэг журмыг баримталж, аюулгүй байдлыг хангах эрхтэй юм. Үүний дагуу коронавирустэй холбоотой хязгаарлалтуудыг хэзээ цуцлахыг шийдэх нь муж улсын захирагчдын үүрэг гэж хуулийн мэргэжилтнүүдийн үзэж байна. 
 
АНУ-д коронавирусний халдварын 682619 тохиолдол бүртгэгдсэн нь халдвар хамгийн их тархсан орнуудын хоёрдугаарт бичигдэж буй Испанийнхаас дөрөв дахин өндөр үзүүлэлт юм. Мөн АНУ-д халдварын улмаас 23829 хүн нас барсан нь нас баралтын үзүүлэлтээр хоёрдугаарт жагсаж буй Италийнхаас их байгаа юм.
 
Ц.Оргил
Д.Трамп: Би хөл хориог цуцлах “бүрэн” эрхтэй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0