Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Чернобылийн ойролцоо гарсан түймэр борооны тусламжтай унтарчээ
4 жил өмнө   402
Сүүлийн 10 орчим хоног Украины хойд нутагт шатсан ойн түймэр өчигдөр орсон борооны улмаас унтарсан байна. Одоо хөрсөнд үлдсэн цогшилтыг унтраахаар 400 гаруй гал сөнөөгч ажиллаж байгааг Украины онцгой байдлын газар мэдээлжээ.
 
Олон мянган га газрыг хамарсан түймэр Чернобылийн атомын цахилгаан станцын балгасанд хоёр хүрэхгүй километр зайд хүрч, хаягдаж эзгүйрсэн Припять хотын захад тулаад байсан юм. Хэрвээ түймэр 1986 оны ослын голомтод хүрсэн бол цацраг идэвхит утаа нь Украины нийслэлд хүрч болзошгүй гэсэн айдас бий болоод байв.
 
Даваа гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ард иргэдэдээ тайван байхыг уриалж, гал түймрийн нөхцөл байдлыг ил тод мэдээлэхээ амласан юм. Чернобылийн хаалттай бүсийн ойролцоо амьдардаг эрэгтэй дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хуурай өвс шатаан зугаацаж байгаад гал алдсан нь мөрдлөгийн явцад тодорхой болж байжээ.
 
Эх сурвалж: The Guardian
 
 
 
 
Чернобылийн ойролцоо гарсан түймэр борооны тусламжтай унтарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0