Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Трамп ДЭМБ-д өгдөг санхүүжилтээ зогсоохыг үүрэгджээ
4 жил өмнө   310
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ДЭМБ-д өгдөг санхүүжилтээ зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэгдсэн гэж мэдэгджээ.
 
ДЭМБ коронавирусийн дэгдэлтийг тогтоон барих үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тэрээр хэлсэн байна. Түүнийхээр бол ДЭМБ вирусийн дэгдэлтийг БНХАУ-д дэгдэхэд л тэнд нь тогтоон барих ёстой байсан гэнэ. Тиймээс хариуцлага хүлээх ёстой гэж Д.Трамп мэдэгдэлдээ онцолжээ. Тэрээр өмнө нь ДЭМБ-ыг “БНХАУ-д л анхаараад бусдыг орхиж байна” хэмээн буруутгаж байсан удаатай юм. Д.Трамп дотооддоо мөн вирусийн дэгдэлтийг тогтоон барьж чадаагүй гэж шүүмжлүүлж байгаа билээ.
 
“Би засаг захиргааныхандаа "ДЭМБ-д өгдөг санхүүжилтээ зогсоо" гэж тушаасан. Одоогоор ДЭМБ коронавирусийн дэгдэлтийг зогсооход хэр хүчин чармайлт гаргасныг тодорхойлохоор үнэлгээ хийж байна” гэж тэрээр Цагаан ордонд зарласан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
 
Б.Сайханзаяа
Трамп ДЭМБ-д өгдөг санхүүжилтээ зогсоохыг үүрэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0