Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Японы парламентын гишүүдийн цалинг 20 хувь бууруулна
5 жил өмнө   447
Японы парламентын гишүүдийн цалинг ирэх сараас эхлэн нэг жилийн хугацаанд 20 хувиар бууруулахад чиглэсэн хууль батлахаар болсон талаар Kyodo агентлаг мэдээллээ.
 
Японы парламент дээд доод гэсэн хоёр танхимтай бөгөөд аль аль танхимын гишүүд сард 12 мянган ам.долларын цалин авдаг байна. Гишүүдийн цалинг 20 хувь бууруулснаар 9627 ам.доллар болно. Парламентын гишүүдийн бууруулсан цалинг халдвар тархсантай холбоотойгоор авсан янз бүрийн хязгаарлалтаас үүдэлтэй хохирлыг нөхөх, иргэдэд нөхөн олговор олгоход зарцуулах аж. 
 
Өмнө нь парламентын гишүүдийн цалинг бууруулах арга хэмжээг 2011 онд Японы Хоншю аралд болсон цунами, “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад гарсан ослын дараа бас авч хэрэгжүүлж байжээ. Мөн Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд К.Като тус улсын 25 мужийн захиргаа нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоохоор ажиллаж байгаа талаар мэдээлэв. 
 
Өнөөдрийн байдлаар Японд коронавирусийн 8100 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 853 хүн эдгэрч, 146 хүн нас баржээ. 
 
Эх сурвалж: Kyodo

 

Японы парламентын гишүүдийн цалинг 20 хувь бууруулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0