Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
“Adidas” 2.4 тэрбум еврогийн зээл авна
4 жил өмнө   365
Германы спортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Adidas” компани коронавирусний тархалтаас үүдэлтэй эдийн засгийн үр дагаврыг бууруулахын тулд төрөөс 2.4 тэрбум еврогийн зээл авчээ.
 
Үүнээс гадна компани нэмэлтээр 600 сая еврогийн тусламж авахаар банкны холбоотой тохиролцжээ. Цар тахлаас үүдэлтэй ноцтой үр дагавартай холбогдуулан компани санхүүгийн уян хатан байдлыг хангах зорилгоор ийм алхмыг авч хэрэгжүүлж байгаагаа мэдэгдсэн байна.
 
“Kreditanstalt fur Wiederaufbau” төрийн банкаар дамжуулан бизнес эрхлэгчдэд хязгааргүй зээл олгох тусгай хөтөлбөрийг Германы Эдийн засгийн яам 3 дугаар сарын сүүлчээр нэвтрүүлжээ. Үүнээс гадна 600 тэрбум евро бүхий эдийн засгийг тогтворжуулах сан байгуулсан байна.
 
Эх сурвалж: Итар-Тасс агентлаг
“Adidas” 2.4 тэрбум еврогийн зээл авна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0