Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Орос: Ялалтын баярын парадыг хойшлууллаа
4 жил өмнө   344
Жил бүр тавдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулдаг Ялалтын баярын сүрт жагсаалыг хойшлуулахаар шийдвэрлэсэн талаар Кремлиэс мэдээлжээ. Одоогоор чухам хэдний өдөр хүртэл хойшлуулсан нь тодорхойгүй байгаа ч ойрын хугацаанд зарлана гэж албаны эх сурвалжууд хэлснийг ВВС дамжууллаа. 
 
Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ойн баярын өдрийн парадыг зургаадугаар сарын 24-ний өдөр буюу 1945 онд Маршал Георгий Жуковоор удирдуулсан парад болсон өдөр, эсвэл Дэлхийн хоёрдугаар дайн дууссан есдүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулж магадгүй гэжээ. 
 
"Арсенал отечества"  сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Виктор Мураховский "Жагсаалыг зургаадугаар сард зохион байгуулах болов уу. Учир нь цэргийн техник хэрэгсэл, алба хаагчдыг Алабино дахь полигонд түр хугацаагаар байлгаж байна. Эсвэл тэднийг буцаах шаардлага гарах байх" гэжээ.
 
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков парадыг хойшлуулах нь тодорхой ч эрт орой хэзээ нэгэн цагт заавал зохион байгуулна гэж мэдэгдэж байв.
 
ОХУ-д коронавирусийн 24'490 тохиолдол бүртгэгдэж, 1'986 хүн эдгэж, 198 хүн нас баржээ.
 
Эх сурвалж: ВВС
Орос: Ялалтын баярын парадыг хойшлууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0