Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Өмнөд Солонгосын сонгуульд эрх баригч нам үнэмлэхүй ялалт байгууллаа
4 жил өмнө   368
БНСУ-ын парламентын сонгуулийн санал хураалт өчигдөр эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл санал хураалтын урьдчилсан дүнгээр эрх баригч Ардчилсан эвсэл нам үнэмлэхүй ялалт байгуулсан талаар Yonhap агентлаг мэдээллээ. 
 
Үндэсний ассамблейн 253 суудлын төлөө улс төрийн 21 нам, эвслээс 1100 гаруй нэр дэвшигч өрсөлдсөн. Харин үлдсэн 47 суудалд нам "дугуйлах" байдлаар нэр дэвшигчдийг сонгосон байна. Санал хураалт өчигдөр орой 18 цагт өндөрлөсөн. Одоогийн байдлаар саналын хуудсын 90 хувийг тоолж дууссан бөгөөд эрх баригч нам парламентын 300 суудлаас 180 суудлын санал авчээ. Харин сөрөг хүчний Нэгдмэл ирээдүй намын эвсэл парламентад 100 гаруй суудал авахаар байна. 
 
Цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ дүнд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Иний Засгийн газрын дэмжигчдийн тоо нэмэгдсэн юм.
 
Дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буй энэ үед дэлхийн томоохон гүрнүүд ерөнхийлөгч, парламентын сонгуулийг хойшлуулсан. Харин Өмнөд Солонгосын эрх баригчид коронавирусын халдвар тархах эрсдэлтэй байсан ч сонгуулийг хойшлуулахгүй байх шийдвэр гаргасан.
 
Коронавирусийн халдварын улмаас энэ удаагийн сонгуулийн ирц буурах болов уу гэж эрх баригчид эмээж байсан. Тэгвэл энэ жилийн сонгуулийн ирц өмнөх оныхтой харьцуулахад хоёр дахин өндөр байжээ. 
 
Эх сурвалж: Koreaherald.com
Өмнөд Солонгосын сонгуульд эрх баригч нам үнэмлэхүй ялалт байгууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0