Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Амьдрал байх боломжтой шинэ гараг нээжээ
4 жил өмнө   546
Астрономичид манай дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, амьдрал байх боломжтой гарагийг 300 гэрлийн жилийн зайд илрүүлжээ. Kepler дурангийн цуглуулсан мэдээллийн архивыг дахин боловсруулах явцдаа астрономичид энэхүү онцгой гарагийг олж илрүүлжээ.
 
Шинээр нээсэн гарагийг Kepler-1649c гэж нэрлэжээ. Хэмжээ нь манай дэлхийгээс 1.06 дахин том бөгөөд манай дэлхийн нарнаас авдаг гэрлийн 75 хувьтай тэнцэх гэрлийг өөрийн одноос хүлээж авдаг байна. Эндээс үндэслээд тус гарагийн агаарын температур дэлхийнхтэй ойролцоо гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна Kepler-1649c гарагийн одноосоо алслагдсан зай нь шингэн ус гадаргуу дээрээ агуулах боломжтой хамгийн зохимжтой хэмжээнд байгаа гэнэ. Тиймээс амьдрал байх боломжтой гарагт тооцжээ. Харин шинэ гарагийн од нь одой, улаан од буюу манай нарнаас жижиг, бага температуртайд тооцогдож байна.
 
Гэхдээ гараг, од хоёрын хоорондын зай нь дэлхий, нар хоёрын хоорондын зайнаас хамаагүй ойр тул эрчим хүчний зөрүүг нөхөхөөр байгаа гэнэ. Шинээр нээгдсэн гараг өөрийн одыг манай дэлхийн хэмжүүрээр 19.5 хоногт нэг бүтэн тойрдог.
 
Эх сурвалж: CNN
Амьдрал байх боломжтой шинэ гараг нээжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0