Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Дональд Трамп хорио цээрийн дэглэм цуцлах төлөвлөгөө танилцууллаа
4 жил өмнө   396
"Америкийг дахин нээх" удирдамжид муж улсууд хөл хориог аажмаар хөнгөвчлөх, эдийн засгаа сэргээх гурван үе шатыг тусгажээ. Гэхдээ мужийн захирагчид холбооны засгийн газрын тусламжтайгаар энэ үйл явцыг өөрсдөө хэрэгжүүлэх юм. 
 
Пүрэв гарагт хийсэн хэвлэлийн хурал дээр Ерөнхийлөгч Трамп "Хөл хорио бол урт хугацааны тогтвортой шийдэл биш" гээд хоригоос болж хар тамхи, архины хэрэглээ эрс нэмэгдэн зүрх судасны өвчин,  хүчирхийлэл, хүн амын сэтгэцийн асуудлууд санаа зовоож байгаа талаар анхааруулав.
 
Цар тахлын улмаас зогсонги байдалд ороод буй эдийн засгаа аль болох богино хугацаанд эргэлтэд оруулахыг мөн уг төлөвлөгөөнд тусгажээ. Холбооны засаг захиргаанаас мужийн захирагч нарт санал болгож буй 18 хуудас гарын авлагад эдийн засгаа сэргээх гурван үе шатыг нарийвчлан тусгасан бөгөөд үе шат бүр нь дор хаяж 14 хоног үргэлжлэх юм. 
 
Нэгдсэн улс даяар хэрэгжиж буй хорио цээрийн дэглэмийг цуцлах тухай Ерөнхийлөгч Дональд Трамп санал болгож, хэрэгжүүлэхээр завдсан ч  иргэдийг бөөнөөр нь оношлох бололцоогүй байгаа үед хориог цуцлах нь аюултай гэж анагаах ухааны мэргэжилтнүүд төдийгүй хууль тогтоогчид үзэж байна. Иймээс бүс нутгийн захирагчидад эрхийг шилжүүлсэн. Зарим муж энэ сардаа багтан хорио цуцлахыг Трамп санал болгосон ч зөвлөмж гарсантай зэрэгцэн тархалт ихтэй байгаа Нью-Йорк тэргүүтэй зүүн долоон муж хорио цээрийн дэглэмээ сунгах шийдвэр гаргажээ.
 
АНУ-д 654,301 батлагдсан тохиолдол илэрч,  32,186 хүн нас бараад байна. 
 
Эх сурвалж: CNN
 
 
Дональд Трамп хорио цээрийн дэглэм цуцлах төлөвлөгөө танилцууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0