Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Фэйсбүүкээр бусдын хувийн мэдээллийг авах, хуурамч мэдээлэл түгээх зэрэг сөрөг үр дагавартай үйлдлүүдийг хязгаарлана
6 жил өмнө   934

Фэйсбүүк компанийг үүсгэн байгуулагч Марк Цукербэрг 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсантай холбогдуулан энэ сарын 11-ний өдөр АНУ-ын Конгрест мэдэгдэх хуудас хүргүүлэх аж. “Кэмбриж Аналитик” пүүсийг Фэйсбүүкийн олон сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авч, Дональд Трамп болон “Brexit “-ийн компанит ажлын үеэр ашигласан гэж буруутгаж байгаа юм. Мөн энэ шуугиан дэгдсэний дараагаар харилцаа холбоо, мэдээ мэдээллийн хамгийн том гэгдэх “Цэнхэр далай”-г цэвэрлэх ажлыг эхлүүлсэн байна.

Ингэхдээ фэйсбүүкээр бусдын хувийн мэдээллийг авах, хуурамч мэдээлэл түгээх зэрэг сөрөг үр дагавартай үйлдлүүдийг хязгаарлана. Мөн тухайн тараасан мэдээллийн эх сурвалжийг ил болгон зарлаж, мэдээлэл хадгалалтын горимыг нэг жил болгон багасгах аж.. “Цэнхэр далай”-д живж буй иргэдээ аврахаас гадна хүүхдүүдээ хамгаалахад чиглэсэн хуулийг олон улс орон санаачилж байна.

Харин Монголд хэзээ вэ?

Жишээ нь "Цэнхэр халим" хичнээн хүүхдийг залгилаа даа...

 

Ц.Энх-Оргил

Фэйсбүүкээр бусдын хувийн мэдээллийг авах, хуурамч мэдээлэл түгээх зэрэг сөрөг үр дагавартай үйлдлүүдийг хязгаарлана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0