Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Умард Солонгосын улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрлээ
5 жил өмнө   485
Өөрийн иргэдэд зориулсан бүх нийтийн сонсголын үеэр Умард Солонгосын эрх баригчид тус улсад шинэ коронавирусийн анхны халдвар гуравдугаар сарын сүүлээр илэрсэн тухай ярьсныг эх сурвалжууд олж мэдээлжээ.
 
Нийслэл Пёньян хот болон хоёр мужид халдварын тохиолдлууд илэрсэн тухай иргэдэд мэдээлсэн ч тоог нь хэлээгүй тухай Умард Солонгос дахь хоёр эх сурвалж Radio Free Asia агентлаг мэдээлжээ. Пёньяны зүгээс дэглэм дэлхий даяар Covid-19 өвчний тархалт намжих хүртэл хил хязгаараа бүрэн хаах шийдвэр гаргаад байна.
 
Тус улсад оршин сууж буй бүх гадаадын иргэдийг олон нийтээс тусгаарлан хатуу хяналтад байлгаж, дотоодод вирус тарахаас сэргийлж байгаа тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг KCNA Бямба гарагт мэдээлжээ. 
 
Ингэхдээ халдвар илэрсэн тухай огт дурдаагүй байна.
 
Эх сурвалж: Kyodo News
Умард Солонгосын улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0