Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Гренландад коронавирусийн халдвар авсан хүмүүс эдгэрчээ
5 жил өмнө   609
Гренланд арал дээрх коронавирусийн халдвар авсан хүмүүс бүгд эдгэрсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 4-нөөс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ талаар High North News сонин мэдээллэжээ.
 
Сонины мэдээллэж буйгаар дэлхийд коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш Гренландад нийт 11 тохиолдол бүртгэгдсэн ба бүх тохиолдол Нуук хотод илэрсэн байна. Нуук нь Гренланд арлын хамгийн их хүн амтай буюу ойролцоогоор 18 мянган хүн амьдардаг хот юм.
 
Гренландын нийт хүн ам нь ойролцоогоор 57 мянга бөгөөд үүнээс эрх баригчид халдвар авсан байж болзошгүй 900 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Харин халдварын тохиолдол хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 4-нд бүртгэгдсэн бөгөөд тэр цагаас хойш шинэ тохиолдол илрээгүй юм. Халдвар авсан нийт 11 хүн бүгд эдгэрсэн билээ.
 
Үүнээс үүдэн арал дээр коронавирусийн тархалт байхгүй гэж үзэж байна. Гренландын эх баригчид хорио цээрийн дэглэмийг бага багаар цуцлах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
 
Б.Сайханзаяа
Гренландад коронавирусийн халдвар авсан хүмүүс эдгэрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0