Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Испани:Хүүхдүүдийг гадагш гарахыг зөвшөөрлөө
4 жил өмнө   399
Covid-19 цар тахлын дэгдэлтийн улмаас Испанийн Засгийн газар гуравдугаар сарын 14-ний өдрөөс хөл хорио тогтоож хүүхдүүдээ гэртээ байлгахыг ард иргэдээсээ хүссэн. Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд Педро Санчес дөрөвдүгээр сарын 27-ноос хорионы дэглэмээ зөөлрүүлж зургаан долоо хоног гэртээ хашигдсан хүүхдүүдэд цэвэр агаар амьсгалах боломж олгоно гэлээ.
 
Өөрөө бага насны хүүхэдтэй Барселона хотын дарга Ада Колау энэ долоо хоногтоо багтаан хүүхдүүдийг гадагш гаргахыг зөвшөөрөхийг Засгийн газраас хүсчээ.
Бямба гарагийн орой телевизээр хийсэн мэгэдэлдээ Ерөнхий сайд Санчес, Испани улс цар тхалын оргилоо үеэ давсан ч анхаарал болгоомжоо сулруулж болохгүйг анхааруулав. Мөн парламентад хандан өндөржүүлсэн бэлэн байдлыг тавдугаар сарын 9-ний өдрийг хүртэл сунгахыг хүсэж байгаагаа уламжилжээ.
 
Испани улс цар тахлын дэгдэлт эхэлснээс хойш 20,000 гаруй хүн амиа алдаж, халдварын 194 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
 
Эх сурвалж:BBC
Испани:Хүүхдүүдийг гадагш гарахыг зөвшөөрлөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0