Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Оросын банкууд "0" хувийн хүүтэй зээл олгож эхлэжээ
5 жил өмнө   449

 Вирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж, эдийн засагт гэнэтийн цочрол үүсээд байгаа энэ үед Оросын банкууд "0" хувийн хүүтэй зээл олгож эхлэжээ. Дэлхийг хамарсан коронавирусийн тархалтаас үүдэн олон мянган ажил олгогчид хүнд байдалд ороод байгаа. 

Тэгвэл дээрх цочролоос дотоодын компаниудаа хамгаалах үүднээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин багц арга хэмжээг санаачлан хэрэгжүүлэх болсон байна. ААН-үүдэд карантины хугацаанд ажилчдынхаа цалинг тогтвортой олгоход зориулсан хүүгүй зээлийг Оросын банкууд олгож эхлэжээ. 

Одоогоор 24 тэрбум рублийн хүүгүй зээл авах 3,5 мянган хүсэлтийг банкууд хүлээж авсан байгаа бөгөөд 1,5 тэрбум рублийн зээлийн хүсэлтийг батлаад байгаа юм байна. 

Эх сурвалж:Итар-Тасс агентлаг

Оросын банкууд "0" хувийн хүүтэй зээл олгож эхлэжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0