Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Афганистаны ерөнхийлөгчийн ордонд олон арван хүн халдвар авчээ
4 жил өмнө   346
 Афганистаны Ерөнхийлөгчийн ордонд ажилладаг олон арван хүнээс коронавирусний халдвар илэрсэн гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
 
Ерөнхийлөгчийн ордонд халдварын 20 тохиолдол бүртгэгдсэн гэж бямба гарагт мэдээлж байсан бол “New York Times” сонинд ням гарагт мэдээлснээр, шинжилгээний хариу нь эерэг гарсан хүний тоо 40 болж нэмэгджээ.  
 
Афганистаны Засгийн газрын зүгээс энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд Ерөнхийлөгч Ашраф Гани халдвар авсан эсэх талаар мэдээлэл байхгүй байна. Өдгөө 70 настай А.Гани 1990-ээд оны үед хорт хавдрын улмаас ходоодны хагалгаанд орж байжээ.
 
“Ерөнхийлөгчийн ордонд 20 орчим хүн “COVID-19”-өөр халдварласан. Гэсэн хэдий ч хүмүүсийг сандаргахгүйн тулд нууцалж байна” гэж Засгийн газрын нэгэн төлөөлөгч “AFP” агентлагт бямба гарагт мэдээлсэн байна.
 
Афганистанд 933 хүн халдвар авч, 33 хүн нас барсан гэж тус улсын Засгийн газраас бямба гарагт мэдээлжээ.  Эдгээр тоон үзүүлэлт харьцангуй бага байгаа хэдий ч олон арван жилийн мөргөлдөөнд эрүүл мэндийн тогтолцоо нь ихээхэн нэрвэгдсэн тус улсад оношлуурын хүрэлцээ дутмаг байгаа юм. 
 
 
 
Мөн халдвар хамгийн их тархсан орнуудын нэг болох Иранаас өнгөрсөн гуравдугаар сард 150 мянга гаруй иргэн, Пакистанаас олон арван мянган иргэн Афганистанд эргэн ирсэн тул маш олон хүн халдвар авсан байж болзошгүй байгаа аж. 
 
Эх сурвалж: BBC
Афганистаны ерөнхийлөгчийн ордонд олон арван хүн халдвар авчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0