Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Эдийн засгийн хямралын улмаас 59 сая хүн ажлын байраа алдах эрсдэлтэй
4 жил өмнө   350
Коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралын улмаас Европын холбооны улс орнуудад 59 сая орчим хүн ажлын байраа алдах эрсдэлтэй байгаа тухай “McKinsey and Company” олон улсын зөвлөн үйлчилгээ үзүүлдэг компанийн илтгэлд дурджээ.
 
Одоогийн нөхцөл байдал Европын холбооны хувийн хэвшлийн байгууллагад ажилладаг хүмүүсийн дөрөвний нэгээс илүү хувьд нь нөлөөлж магадгүй байна. Нийтийн хоолны газар, орон сууц, зочид буудлын салбарууд ийм цохилтод хамгийн их өртөх аж. Эдгээр салбарт ажилладаг хүмүүсийн 74 хувь нь ажлын байраа алдах эрсдэлд орж болзошгүй байна.
 
Жижиг, дунд үйлдвэрлэлийн ажилтнуудын гуравны хоёр орчим нь алсын зайнаас ажиллах, тусгаарлах дэглэмд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах нь хүндрэлтэй байхыг тус компанийн тайланд цохон тэмдэглэжээ. Хамгийн дор хувилбараар авч үзвэл, коронавирусний тархалтыг тогтоон барих зорилгоор хязгаарлалтын хатуу арга хэмжээ авч, Европын холбооны улс орнуудад ажилгүйдлийн түвшин ирэх онд хоёр дахин нэмэгдэж, 11.2 хувь болж нэмэгдэж болзошгүй байгааг мөн онцолжээ. 
 
Эх сурвалж: Financial Times
Эдийн засгийн хямралын улмаас 59 сая хүн ажлын байраа алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0