Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Италид эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо анх удаа буурчээ
4 жил өмнө   368
Италид коронавирусний халдвар тархаж эхэлснээс хойш эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн тоо анх удаа буурсан дүн үзүүллээ гэж тус улсын эрх баригчид мэдээллээ.
 
Даваа гаргийн байдлаар 108237 хүн эмнэлэгт юм уу гэртээ эмчлүүлж байгаа нь өмнөх өдрийнхөөс 20-иор буурчээ. Эрх баригчид уг үзүүлэлтийг бага боловч “нааштай” бууралт хэмээн үзсэн байна.
 
Италид хөл хориог ирэх тавдугаар сарын 3 хүртэл сунгасан боловч зарим бизнесийн үйл ажиллагааг сэргээсэн юм. Эрх баригчид зайнаас харилцах арга хэмжээг аюулгүйгээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэний үндсэн дээр номын дэлгүүр, бичгийн хэрэгслийн дэлгүүр, хүүхдийн хувцасны дэлгүүрүүдийг нээжээ. Тус улс нь халдвар авсан хүнийхээ тоогоор дэлхийд гуравдугаарт буюу АНУ, Испанийн араас бичигдэж байгаа юм. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр Италид 24 мянга гаруй хүн нас барсан байна. Гэсэн хэдий ч гэртээ болон асрамжийн газруудад нас барсан хүний тоо албан ёсны тоонд орохгүй байгаа тул нас барсан болон халдвар авсан хүний тоо албан ёсны үзүүлэлтээс өндөр байж болзошгүй хэмээн олон нийт таамаглаж байгаа ажээ.
 
Италид мөн нас барсан, эдгэрсэн хүмүүсийн тоог оруулдаг халдварын нийт тохиолдлын тоо сүүлийн 24 цагийн дотор 1.2 хувиар өссөн нь халдвар тархсанаас хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Гэсэн хэдий ч даваа гарагт 454 хүн нас барсан нь ням гаргийнхаас ялимгүй өссөн байна. Үүнээс гадна эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүмүүсийн тоо буурсан хэвээр байгаа бөгөөд одоогийн байдлаар нэг сарын доторх хамгийн бага үзүүлэлтэд хүрчээ.
 
Эх сурвалж: BBC
Италид эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо анх удаа буурчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0