Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
АНУ-ын 10 гаруй муж улсад хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ
4 жил өмнө   353

Коронавирусний тархалтын улмаас авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээнүүдээ зөөлрүүлэх эсвэл бүрэн цуцлахыг шаардсан жагсаал цуглаан сүүлийн өдрүүдэд АНУ-ын хэдэн арван муж улсад болжээ.

Бизнесийн үйл ажиллагааг хязгаарласны улмаас зарим иргэн амьдралаа залгуулах мөнгө олох боломжоо алдаж байна хэмээн “CNN” телевиз мэдээллээ. Жагсаал Вашингтон, Индиана, Калифорни, Кентукки, Колорадо, Охайо, Пенсильван, Хойд Каролина, Миннесота, Мичиган, Мэриленд, Нью-Мексико зэрэг муж улсад болжээ.

Цар тахалтай холбоотойгоор эрх баригчдын авч хэрэгжүүлсэн янз бүрийн хязгаарлалтын арга хэмжээнүүд эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа тухай мэдээллийг АНУ-ын төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан өнгөрсөн долоо хоногт тоймлон хүргэжээ. Энэ үнэлгээгээр, зугаа цэнгэл, аялал жуулчлал, жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд хамгийн их хохирол амсаад байгааг цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн орон даяар эдийн засгийн идэвх эрс суларч байгааг онцлов.

Эх сурвалж: BBC

 

АНУ-ын 10 гаруй муж улсад хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0