Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ОХУ:Камчаткийн галт уулаас лав урсаж эхэлжээ
4 жил өмнө   401
Камчаткийн хойгийн Ключевской хэмээх галт уулаас сүүлийн хэдэн жилийн хугацаанд анх удаа лав буюу халуун хайлмаг урсжээ. 
 
Галт уулын тогооноос лав урсаж байгаа зургийг “Sentinel-2” хиймэл дагуулын тусламжтайгаар авчээ. Халуун лав нь 2.8 км урссан бөгөөд урсгалын дунд болон доод хэсэгт их хэмжээний утаа гарч байгаа аж. Энэ нь лав цас, мөстэй холилдсонтой холбоотой гэж "KVERT" хэмээх Камчаткийн галт уулсын талаар мэдээлдэг байгууллага мэдээлжээ.
 
Ключевской галт уул өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-нээс идэвхжиж оргилж эхэлсэн бөгөөд одоог хүртэл үргэлжилж байгаа юм. Галт уулын тогооны ирмэг нурсны улмаас лав урсаж эхэлсэн гэж эрдэмтэд үзэж байна.Уг галт уул нь Евразийн хамгийн өндөр, идэвхтэй галт уул бөгөөд түүний өндөр нь 4 750 метр юм. Ключевской галт уул Петропавловск-Камчатк хотоос 360 км зайтай газар оршдог бол түүнээс 47 км-ийн зайтай газарт Ключи, Козыревск тосгонууд байдаг ажээ. 
 
Эх сурвалж: Итар-Тасс агентлаг
ОХУ:Камчаткийн галт уулаас лав урсаж эхэлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0