Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Цар тахлын хоёр дахь давалгаа ирэх өвөл эхэлж болзошгүйг АНУ-ын мэргэжилтэн анхааруулжээ
4 жил өмнө   411
Цар тахлын оргил үе АНУ-д ойртож байгаа ч ирэх өвөл хоёр дахь давалгаа эхэлж, өмнөхөөсөө илүү хохирол учруулж болзошгүйг тус улсын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн захирал, доктор Роберт Рэдфилд өчигдөр анхааруулжээ.
 
Вашингтон Пост сонинд өгсөн ярилцлагадаа тэр ирэх өвөл дэгдэх коронавирусийн тахал нь ханиад томууны улиралтай давхцах тул эрүүл мэндийн салбарт илүү ачаалал үүсгэж, өнөөдрийнхөөс илүү аюул хөнөөл учруулах боломжтой гэж ярьсан байна.
 
Шинэ коронавирус нь улирлын чанартай ханиад томуунаас илүү халдвартай, илүү хөнөөлтэй гэгддэг. Үүнээс гадна Covid-19 өвчний эсрэг вакцин ирэх өвөл гэхэд бүтээгдэж амжихгүй нь байдлыг хүндрүүлж байна гэж Рэдфилд доктор ярьжээ. Хамгийн эхний вакцин гарахад 12-18 сар шаардлагатай байгаа юм.
 
Тиймээс Америкчуудыг ханиад томууны эсрэг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж, ирэх өвлийн ачааллыг бууруулахад нэмэр болохыг тэр уриалжээ. Коронавирусийн эсрэг вакцин гарах хүртэл хугацаанд оношилгооны цар хүрээг өргөжүүлж, халдварын тархалтыг хянах технологид ихээхэн хөрөнгө оруулахаар АНУ-ын засаг захиргааны холбогдох албаныхантай ярилцаж байгаагаа Рэдфилд ярьсан байна.
 
Эх сурвалж: Business Insider
Цар тахлын хоёр дахь давалгаа ирэх өвөл эхэлж болзошгүйг АНУ-ын мэргэжилтэн анхааруулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0