Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Covid-19 Вакцины үр дүн муу гарчээ
4 жил өмнө   293

Covid-19 өвчнийг анагаах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан Remdesivir эмийн эхний туршилт үр дүнгүй болжээ. Нийтдээ 237 өвчтөнийг туршилтад оруулахад Remdesivir эм ямар ч үр дүн өгөөгүй байна.  Тэр ч байтугай өвчтөнүүдийн биед сөрөг нөлөөлөл үүссэн тул туршилтыг хугацаанаас нь өмнө зогсоожээ.

Туршилт үр дүнгүй болсон тухай мэдээ анх Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээллийн санд орсон ч сүүлд устгагдсан байна. Тус байгууллагын төлөөлөгч санамсаргүй байдлаар гүйцэд бэлэн болоогүй мэдээлэл нийтлэгдсэн тул устгасан гэж тайлбарлажээ.

ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн дүгнэлтийг нэгтгэсний дараа эцсийн байдлаар танилцуулах гэнэ. Remdesivir вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийг АНУ-ын Gilead Sciences компанид бүтээж, Эбола тахлын үед Африк тивд туршсан ч үр дүн гараагүй юм байна. Covid 19 тахлын энэ үед зарим эмч нар туршилтыг хүлээлгүйгээр энэ эмийг эмчилгээнд хэрэглэж байсан нь заримдаа нааштай үр дүн үзүүлж байжээ. Хэдийгээр туршилт үр дүнгүй болсон тухай мэдээлэл тарсан ч Gilead компани эмийн ач холбогдол өндөр хэвээр, хөнгөн өвчилсөн хүмүүст сайн нөлөөтэй гэж мэдэгдсэн байна. Нийт 158 өвчтөнийг санамсаргүй түүврээр сонгож, Remdesivir эмийг өгч, эм хэрэглээгүй 79 өвчтөнтэй харьцуулж судалжээ.

Ингэхэд эдгэрэлтийн хугацаанд ялгаа гараагүй бөгөөд эм хэрэглэсэн  өвчтөнүүдийн 14 хувь нь нас барсан бол хэрэглээгүй хэсгийн 13 хувь нь нас барсан байна. Өнөөдөр амьдралд хэрэглэгдэж байгаа эмнүүдээс Covid-19 өвчнийг анагаах эм олж илрүүлэх гэсэн олон оролдлогуудын нэг ийнхүү үр дүнгүй болжээ.  

Эх сурвалж: The Guardian

Covid-19 Вакцины үр дүн муу гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0