Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Хятадад COVID-19 вакцины туршилтад эхлэжээ
4 жил өмнө   463
БНХАУ-д коронавирусний анхны вакцины эмнэлзүйн туршилтын хоёр дахь үе шатанд 508 хүн сайн дураараа тарилга хийлгэсэн байна. Энэ тухай вакцин гарган авах судлаачдын багийн ахлагч, Хятадын Ардын чөлөөлөх армийн хошууч генерал, академич Чен Вэй мэдээлжээ.
 
"Sina" цахим хуудсанд мэдээлснээр, Чэнь Вэйнээр ахлуулсан судлаачдын багийн гарган авсан уг вакцины эмнэлзүйн туршилтын хоёр дахь үе шатыг дөрөвдүгээр сарын 12-нд эхлүүлжээ. Энэ нь туршилтынхаа хоёрдугаар үе шатанд орсон  дэлхийн анхны вакцин юм.
 
Чэй Вэнийн хэлснээр, одоогийн байдлаар вакцинд сайн дураараа хамрагдсан хүмүүсийг ажиглаж байгаа бөгөөд “хэрэв бүх зүйл амжилттай болбол эмнэлзүйн туршилтын кодыг тавдугаа сард ил болгохоор төлөвлөжээ. Эмнэлзүйн туршилтын кодыг ил болгоно гэдэг нь оролцогчид ба судлаачдад сайн дурынханд ямар эм хэрэгсэл /вакцин эсвэл плацебо/ хэрэглэсэн болохыг мэдээлэх үйл явцыг хэлдэг.
 
 Туршилтын хоёр дахь шатанд насны дээд хязгаар тавихаа болж, 60-аас дээш насны сайн дурынханд судалгаанд хамрагдах боломжийг олгожээ. “Sina” цахим хуудсанд мэдээлснээр, туршилтад оролцсон хамгийн хөгшин хүн нь Ухань хотын оршин суугч, 84 настай Сюн Жэнсин байсан байна. Түүнд дөрөвдүгээр сарын 13-нд вакцин хийсэн бөгөөд охин, хүргэн нь мөн сайн дураараа туршилтад оролцжээ.
 
Шинэ коронавирусний анхны вакцины эмнэлзүйн туршилтыг явуулах зөвшөөрлийг Хятадын эрх баригчид гуравдугаар сарын 17-нд өгчээ. Энэ вакцинаас гадна, “Wuhan Institute of Biological Products” компани болон био эм бэлдмэлийн “Sinovac Biotech” компанийн бүтээсэн өөр хоёр вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлсэн байна.
 
Эх сурвалж: Итар-Тасс агентлаг
 
Хятадад COVID-19 вакцины туршилтад эхлэжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0