Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Нью-Йоркт эдийн засгийг үе шаттайгаар сэргээнэ
4 жил өмнө   414

  АНУ-ын Нью-Йорк муж улсад коронавирусний халдварын оргил үе өнгөрсний дараа эдийн засгийг үе шаттайгаар сэргээнэ гэж тус муж улсын захирагч Эндрю Куомо ням гарагт мэдэгдлээ.

Эхний ээлжинд “эрсдэл багатай” хэмээн үзэж буй барилга, үйлдвэрлэлийн салбарыг, дараагийн ээлжинд шаардлагатай гэж үзсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээнэ гэж Э.Куомо өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Түүний хэлснээр, үе шат хоорондын хугацаа наад зах нь хоёр долоо хоног үргэлжилнэ гэсэн юм.

Нью-Йоркт халдварын улмаас нас барсан хүний тоо бямба гарагт дахин буурч, 367 болжээ. Тус муж улсад өдөрт нас барсан хүний тоо энэ сард анх удаа 400-гээс буурч буй нь энэ юм. Мөн тухайн өдөрт халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн хүний тоо 1000-аас цөөрчээ.  Э.Куомо ирэх тавдугаар сарын 15-наас хөл хориог сулруулж магадгүй гэж мэдэгдсэн боловч үүнийг хэрэгжүүлэхээс өмнөх 14 хоногийн турш халдвар авсан хүний тоо болон эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоон үзүүлэлт буурсан байх шаардлагатай гэдгийг онцолсон байна.  Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр Нью-Йорк муж улсад ням гаргийн байдлаар 299 мянга гаруй хүн халдвар авч, 22 мянга гаруй хүн нас баржээ

Эх сурвалж:CBS

Нью-Йоркт эдийн засгийг үе шаттайгаар сэргээнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0