Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Ухань хотод шинэ төрлийн коронавирусний халдвар авсан иргэд бүгд эмнэлгээс гарлаа
4 жил өмнө   422

Ухань хотод шинэ төрлийн коронавирусний халдвар авч, эмнэлэгт хүргэгдсэн өвчтнүүд бүгд эмнэлгээс гарлаа гэж БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны төлөөлөгч Ми Фэн ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.  

Ухань хотын эмч нар, мөн коронавирусний тархалттай тэмцэхэд туслахаар улс орны өнцөг булан бүрээс энэ хотод ирсэн эмч  сувилагч нарын шаргуу хөдөлмөрийн ачаар ийм үр дүнд хүрлээ гэж тэрбээр мэдэгдсэн байна. Ням гарагт халдварын голомт болох Ухань хотын эмнэлгүүдээс 11 хүн гарсан байна. Хятадын эмнэлгүүдээс нийтдээ 63 604 хүн гарсан бөгөөд тэдний 46 452 нь Ухань хотод эмчлүүлжээ.

Эх сурвалж: Xinhua агентлаг

Ухань хотод шинэ төрлийн коронавирусний халдвар авсан иргэд бүгд эмнэлгээс гарлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0