Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Макрон парламентын гишүүдийн тоогоо 30 хувиар цөөлнө
6 жил өмнө   655
Франц дараагийн сонгуулиас өмнө парламентын гишүүдийн тоог 30 хувиар багасгаж, пропорциональ системээр сонгогдох гишүүдийн тоог 15 хувьд хүргэнэ гэж тус улсын Ерөнхий сайд Эдуард Филиппе мэдэгджээ.
 
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон сонгуулийн үеэр  “далайцтай өөрчлөлт шинэчлэл” явуулах, сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд 2022 оны парламентын сонгуулийн өмнө гишүүдийн тоог 577-404 болгож, Сенатын гишүүдийн тоог 348-244 болгож бууруулахаар төлөвлөж байна.
 
Макроны институтийн болон үндсэн хуулийн шинэчлэл явуулах амлалт түүнийг сонгуульд ялалт байгуулахад хүргэсэн ч түүний засгийн газар одоо олон эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Макроны амласан шинэчлэлийг явуулахын тулд Францын засгийн газар Сенатын танхимаас зөвшөөрөл авах шаардлагатай юм. Гэвч сөрөг хүчнээр удирдуулсан Сенат Макроны төлөвлөгөөнд хориг тавьсан учраас засгийн газар зөвшилцөх арга зам хайж байгаа юм.
 
ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN
Макрон парламентын гишүүдийн тоогоо 30 хувиар цөөлнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0