Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
“COVID-19”-ийн халдварын эсрэг гарган авсан вакцинаа хүн дээр туршиж эхэллээ
4 жил өмнө   406
“Pfizer” компани АНУ-д “COVID-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдэд туршилтын вакцинаа туршиж эхлээд байна. Шинэ вакцин гаргаж авахад шаардагддаг хугацааг богиносгохоор ажиллаж байгаа юм. Одоогоор “Pfizer”-ээс гадна “BioNTech”, “Johnson & Johnson”, “Moderna” зэрэг компаниуд 2021-2022 он гэхэд үр дүнтэй вакцин гарган авахаар ажиллаж байна. Үүний дотор “Moderna” болон “CanSino Biologics”, Бээжингийн Биотехнологийн Институт, “Inovio Pharmaceuticals” зэрэг байгууллагууд хүн дээрх туршилтаа эхлүүлээд байгаа аж.
 
Мөн Биотехнологийн “Regeneron” компани эсрэг биеийн эмчилгээ энэ намар гэхэд бэлэн болох магадлалтай гэж мэдэгдсэн байна.
 
Түүнчлэн “Gilead” компани “COVID-19”-ийн халдвар эмчлэгдэх хугацааг богиносгох нөлөөтэй “Remdesivir” эмийг дэлхийн хэмжээнд нэвтрүүлэхийн тулд үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд салбартаа тэргүүлэгч компаниудтай хэлэлцээ хийж байгаа ажээ. Тус компани 2022 он хүртэл Европ, Азийн хөгжиж буй орнуудад зориулж эмээ үйлдвэрлэхийг зорьж байна.
 
 
Эх сурвалж: Bloombergtv.mn
“COVID-19”-ийн халдварын эсрэг гарган авсан вакцинаа хүн дээр туршиж эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0