Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хонконгийн сургуулиуд энэ сарын сүүлээс хичээллэж эхэлнэ
4 жил өмнө   389

 Манай Засгийн газар цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулж байгаатай холбогдуулан тавдугаар сарын сүүлээс сургуулиудыг аажмаар нээхээр төлөвлөж байна гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам мягмар гарагт  мэдэгджээ.

Засгийн газар нэгдүгээр сарын сүүлээс хаагдсан сургуулиудыг тавдугаар сарын 27-ноос үе шаттайгаар нээхээр төлөвлөж байгаа ажээ. Мөн бялдаржуулах төв, кинотеатрыг баасан гаргаас нээхийн зэрэгцээ дөрвөөс олон хүн нэг дор цуглахыг хориглосон шийдвэрээ сулруулан найм болгох ажээ.

Халдварын 1041 тохиолдол бүртгэгдсэн Хонконгт дөрөвдүгээр сарын 20-ноос хойш дотоодод халдварласан шинэ тохиолдол бүртгэгдээгүй боловч Засгийн газар халдвар авахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн мөрдөхийг уриалсаар байгаа юм.

Мөн эрх баригчид дотоодын судалгааны хүрээлэнд хийсэн, дахин ашиглах боломжтой амны хаалтыг оршин суугчдадаа тараахаар төлөвлөж байна. Уг амны хаалтын шүүлтүүрт зэс агуулагдах бөгөөд вирус металл дээр бага хугацаанд амьдрах чадвартай болохыг нэгэн судалгаагаар тогтоожээ. Амны хаалтыг энэ сарын эцсээс насанд хүрэгчдэд нэгийг, хүүхдүүдэд хоёрыг тараана. Түүнчлэн ийм амны хаалтыг дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой болжээ.

Эх сурвалж: NHK

Хонконгийн сургуулиуд энэ сарын сүүлээс хичээллэж эхэлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0