Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Европын Холбооны хар жагсаалтад Монгол Улс орж магадгүй
4 жил өмнө   313
Европын Комисс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг санхүүгийн эрсдэл учруулж буй орнуудын жагсаалтад Панам, Бахам, Маврики тэргүүтэй өөр есөн орныг нэмэхээр төлөвлөж байгааг нэгэн баримт бичгийн төсөл харуулжээ.
 
“Reuters” агентлагийн олж мэдсэн уг баримт бичгийг пүрэв гарагт олон нийтэд танилцуулах төлөвтэй байгаа бөгөөд Европын Холбооны /ЕХ/ жагсаалтад дээр дурдсан орнуудаас гадна Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Монгол, Мьянмар, Никарагуа, Зимбабве орох төлөвтэй байна.
 
Энэхүү жагсаалтад орсон орнууд ЕХ-ны санхүүгийн тогтолцоонд ихээхэн аюул учруулж байна гэж уг баримт бичигт тэмдэглэжээ. ЕХ-ны хууль тогтоомжийн дагуу банк болон бусад санхүү, татварын фирмүүд уг жагсаалтад орсон орнуудтай холбоотой үйлчлүүлэгчдээ илүү нарийн судлах үүрэг хүлээдэг ажээ.
 
Эх сурвалж: Reuters
Европын Холбооны хар жагсаалтад Монгол Улс орж магадгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0