Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Самсунг Группын дэд ерөнхийлөгч Ли Жэ Ён олон нийтээс уучлалт гуйжээ
4 жил өмнө   395
Өмнөд Солонгосын хамгийн том бизнесийн бүлэглэл Самсунг Группын дэд ерөнхийлөгч Ли Жэ Ён өчигдөр ховор тохиолдох хэвлэлийн хурал зохион байгуулж, олон нийтээс уучлал гуйжээ.
 
Тэрээр Самсунгийн ерөнхийлөгч Ли Кун Хэгийн ууган хүү, гол өв залгамжлагч юм. Эцэг нь зүрхний өвчний улмаас 2014 оноос эхлэн хэвтэрт байгаа бөгөөд залуу Ли тэр цагаас хойш үндсэндээ группээ удирдаж байгаа.
 
Ли Жэ Ён компанийн удирдлагын эрх мэдлийг гартаа лав оруулахын тулд Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гюн Хэд авлига өгч, шийдвэр гаргахад нөлөөлүүлсэн хэргээр 2017 онд шүүгдэж байсан юм. Тэрээр хэдэн сар хоригдсоны эцэст 2018 онд суллагдаж байжээ. Самсунг группын нээлттэй компаниудад Өмнөд Солонгосын тэтгэврийн сан хөрөнгө оруулсан байдаг тул засгийн газар удирдлагын томилгоонд чухал нөлөөтэй байдаг юм.
 
Тиймээс өчигдрийн хурлын гол агуулга нь  өнгөрсөн хугацаанд нийгэмд зөв үлгэр дууриал болохоор ажиллаж чадаагүйг хүлээн зөвшөөрсөн Ли Жэ Ён компани дотроо үйлдвэрчний эвлэл байгуулахыг зөвшөөрч, засаглалыг гэр бүлийн өмч болгохгүй гэдгээ амлажээ.
 
“Ажил үүргээ өөрийн үр хүүхдүүдэд залгамжлуулах төлөвлөгөө надад байхгүй. Би энэ байр сууриа эртнээс олон нийтэд ил тод зарлах бодолтой байсан ч боломж гарсангүй өнөөдрийг хүрлээ. Бизнесийн нөхцөл байдал хүнд хэцүү байснаас гадна би өөрөө ийм мэдэгдэл хийх хүн гэдгээ батлан харуулахад цаг хугацаа шаардлагатай байсантай холбоотой” гэж Ли Жэ Ён мэдэгджээ.
 
Самсунг Группын хараат бус ёс зүйн хороо түүнийг олон нийтээс уучлал гуйх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг энэ оны эхээр гаргаж байсан юм. Гэвч коронавирусийн цар тахлын улмаас төлөвлөгөө хойшилсоор өчигдөр хэрэгжжээ.
 
Эх сурвалж: CNN
Самсунг Группын дэд ерөнхийлөгч Ли Жэ Ён олон нийтээс уучлалт гуйжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0