Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Мадрид хотын иргэд тагтнаасаа кино үзэж байна
5 жил өмнө   455
Коронавирусын тархалттай холбоотойгоор Испанийн Мадрид хотын удирдлагууд гудамжинд зөөврийн кино театрууд байршуулжээ. Ингэснээр Испанийн нийслэл хотын оршин суугчид шууд тагтан дээрээсээ кино үзэх боломжтой болж байна. Хотын захиргаа энэ үйлдлээр дамжуулан удаан хугацааны турш тусгаарлагдаж буй иргэдээ дэмжихийг хүсжээ.
 
Том дэлгэцүүд суурилуулсан фургон автомашинууд үдэш бүр хотын дүүргүүдээр явж хүмүүст кино үзүүлж байгаа аж. Иргэд ингэж хамтдаа кино үзсэнээр ганцаардмал мэдрэхгүй байхын зэрэгцээ хөршүүдтэйгээ аюулгүй зайнаас цагийг өнгөрөөнө гэж тус хотын захиргаа үзжээ. Дашрамд дурдахад өнөөдрийн байдлаар Испани улсад 247,122 коронавирусын тохиолдол бүртгэгдсэн бол үүнээс 25,264 хүн нас бараад байгаа юм.
 
Б.Сайханзаяа
Мадрид хотын иргэд тагтнаасаа кино үзэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0