Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Францад хөл хориог сулруулах төлөвлөгөөг танилцууллаа
4 жил өмнө   437
Францад коронавирусний тархалтыг хязгаарлах үүднээс тогтоосон арга хэмжээнүүдийг ирэх долоо хоногоос сулруулна гэж тус улсын Ерөнхий сайд Эдуард Филипп мэдэгдлээ.
 
Францын бүс нутгуудыг халдварын түвшний үзүүлэлтээр хоёр ангилсан бөгөөд Парис хот, зүүн хойд хэсгийн мужуудад хязгаарлалтуудыг үргэлжлүүлэн тогтоох ажээ. Тус улсад ирэх даваа гаргаас хөл хориог сулруулж, дэлгүүр, сургуулиудыг нээхийг зөвшөөрөх юм.
 
Европын орнуудын дундаас халдвар хамгийн их тархсан Францад халдварын улмаас 26 мянга орчим хүн нас барсан хэдий ч сүүлийн өдрүүдэд халдварын шинэ тохиолдлын тоо буурсан байна. Эрүүл мэндийн яамнаас пүрэв гарагт мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд 178 хүн нас барж, өмнөх өдрийнхөөс 100 орчмоор цөөн тохиолдол шинээр бүртгэгджээ.
 
“Гуравдугаар сарын 17-ноос хэрэгжүүлсэн хязгаарлалтуудыг ирэх долоо хоногуудад үе шаттайгаар цуцална гэж Э.Филипп пүрэв гарагт мэдэгдсэн байна. Засгийн газар өнгөөр ялгасан газрын зургийг олон нийтэд танилцуулсан бөгөөд үүнд бүс нутгуудыг халдварын түвшнээр улаан, ногоон өнгөөр дүрсэлжээ. Ногоон бүсэд улаан бүсийнхээс илүү олон хязгаарлалтыг сулруулах ажээ.  "Эхний ээлжинд аль аль бүсийн бага сургууль, ихэнх аж ахуй нэгжийг нээнэ. Ногоон бүсэд байдаг кафе, зоогийн газар, дунд сургуулиудыг зургадугаар сараас нээгдэнэ” гэж Э.Филипп мэдэгджээ. Харин улаан бүсэд хамаарагдаж буй Парис болон Иль-де-Франс, О-де-Франс зэрэг дөрвөн мужид цэцэрлэгт хүрээлэнгүүд хаалттай хэвээр байна.
 

Нийтийн тээврийн хэрэгслүүдийг өдөрт наад зах нь нэг удаа халдваргүйжүүлэх бөгөөд үйлчлүүлэгчид амны хаалт зүүх ёстой. Мөн дэлгүүрүүд амны хаалт зүүхийг үйлчлүүлэгчдээсээ шаардах эрхтэй. Түүнчлэн зайнаас харилцах дүрмийг үргэлжлүүлэн баримтлах шаардлагатай.

Гэсэн хэдий ч францчууд /Майотта арлын оршин суугчдаас бусад/ хөл хорио тогтоосноос хойш анх удаа зөвшөөрөл авахгүйгээр ажилдаа явж, гэрээс гарах боломжтой болно. Мөн хяналтын камеруудаар хэчнээн хүн амны хаалт зүүж байгаа хийгээд хоорондоо нэг метрийн зай барьж байгаа эсэхийг хянах ажээ.

Эх сурвалж:BBC

Францад хөл хориог сулруулах төлөвлөгөөг танилцууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0