Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Оросууд Ялалтын 75 жилийн ойн баяраа тэмдэглэж байна
4 жил өмнө   502
Аугаа эх орны дайны Ялалтын 75 жилийн ойн баяраа Оросууд тэмдэглэж байна. Коронавирусний цар тахлын улмаас Ялалтын баярын жагсаалыг хойшлуулаад байгаа хэдий ч Улаан талбайд агаарын цэргийн хүчний үзүүлбэрийг толилуулах төлөвтэй байна. Агаарын цэргийн хүчний үзүүлбэр ОХУ-ын 47 хотод, мөн хилийн чанад дахь Оросын цэргийн баазуудад болох аж. Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлж, Мөнхийн галд цэцэг өргөлөө.
 
Коронавирусний халдвар тархсантай холбоотой нөхцөл байдлын улмаас Аугаа Эх орны дайнд ялсны 75 жилийн ойд зориулан зохион байгуулахаар төлөвлөсөн олон арга хэмжээ, тэр дундаа “Мөнхийн хороо” арга хэмжээ цахимаар болох юм. Ялалтын 75 жилийн ойн баярын хөтөлбөр ёслолын буудлагаар өндөрлөнө. 
 
Оросууд Ялалтын 75 жилийн ойн баяраа тэмдэглэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [202.21.117.178] 4 жил өмнө
    Бахархмаар баяр шүү