Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Шанхайн “Disneyland” нээгджээ
4 жил өмнө   397
БНХАУ-ын Шанхай хот дахь “Disneyland” паркийг цөөн үйлчлүүлэгч хүлээн авах зориулалтайгаар нээжээ. Уг парк коронавирусний халдварын тархалтын улмаас гурван сар гаруйн турш хаалттай байсан юм.
 
Хятадад сүүлийн долоо хоногуудад халдварын тохиолдлын тоо ихээхэн буурсан бөгөөд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг аажмаар сулруулж байгаа ажээ. Тус улсад ням гарагт халдварын 17 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон хэдий ч даваа гарагт нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн нь зөөвөрлөгдөн иржээ.
 
Хятадад өнөөдрийн байдлаар халдварын 82919 тохиолдол бүртгэгдэж, 4633 хүн нас барсан байна.
 
 
 
 
 
Шанхайн “Disneyland” нээгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0