Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ОХУ, БНХАУ-ын анхны хил дамнасан гүүр удахгүй ашиглалтанд орно
4 жил өмнө   406
Орос, Хятадыг холбосон анхны автомашины гүүрийг коронавирусний цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалт цуцлагдсаны дараа ашиглалтанд оруулах аж. ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн яам гүүрийг ашиглалтанд оруулах албан ёсны зөвшөөрлийг олгосон тухай тус улсын Алс Дорнод, Арктикийн хөгжлийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.
 
ОХУ-ын Амар мужийн Благовещенск хотыг БНХАУ-ын Хэйхэ хоттой холбосон автомашины хил дамнасан гүүрийн барилгын ажил 2016 онд эхэлж, 2019 оны 12 дугаар сард дуусжээ. 
 
“Коронавирусний цар тахал дэгдэж, улсын хилийг хаагаагүй байсан бол хил дамнасан гүүрийг зөвшөөрөл олгогдсоны дараа ашиглалтанд оруулах байсан юм. Гэсэн хэдий ч дэлхий дахинд цар тахлын хүндхэн нөхцөл байдал үүсээд байгаа учир хязгаарлалтууд цуцлагдсаны дараа л хил дамнасан гүүрийг ашиглалтанд оруулна” хэмээн ОХУ-ын Алс Дорнод, Арктикийн хөгжлийн яам мэдээлжээ.
 
Благовещенск – Хэйхэ хил дамнасан гүүрийн зорчигчдын урсгал жилд 3 сая орчим хүн, харин ачааны урсгал нь ойролцоогоор 6 сая тонн буюу 300 мянга орчим автомашин байх аж. Гүүрний нийт урт нь нэг гаруй км юм. 
 
Эх сурвалж: Риа Новости
 
ОХУ, БНХАУ-ын анхны хил дамнасан гүүр удахгүй ашиглалтанд орно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0