Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Канадын амьтны хүрээлэн Хятадаас зээлсэн хоёр пандаг буцаахаар болжээ
4 жил өмнө   395
Цар тахлын улмаас агаарын тээвэр зогсож, хүнсэнд хэрэглэдэг хулсыг нь олох хэцүү болсон тул Канадын Калгари хотын амьтны хүрээлэн Хятад улсаас зээлээр авсан хоёр пандаг буцаахаар болжээ.
 
Сүүлийн хэдэн сарын турш шинэ хулсны тээвэрлэлтийн саадыг арилгахаар ажилласан ч олигтой үр дүнд хүрээгүй тул эх оронд нь буцааж өгөх шийдэлд хүрснээ хүрээлэнгийн захирал Клемент Лантьер өчигдөр мэдэгджээ.
“Энэ бол амьтны сайн сайхны төлөө гаргасан шийдвэр. Бид амьтдыг асран халамжилж чадаж байгаа мэт худлаа дүр эсгэхийг хүсэхгүй байгаа тул ийм хэцүү шийдвэрийг гаргалаа. Цар тахлын энэ хүнд цаг үед Эр Шун, Да Мао хоёр хулсны олдоц сайтай газарт байх нь зөв” гэж тэр ярьсан байна.
 
Хятадаас хулсыг шинээр нь тээвэрлэж ирүүлэхэд улам хэцүү болсон, орлуулах хулс өөр газраас авсан ч панданууд төдийлөн таалахгүй байгаа ажээ. Тээвэрлэлтийн явцад хулсны чанар муудаж, хуучирдаг нь үүнд нөлөөлж байгаа гэнэ.
 
Франц, Испани болон Азийн бусад улсуудын амьтны хүрээлэнд байгаа панданууд өдөрт 40 кг хулс зооглодог ба хоол хүнс тасрах аюулгүй байгаа нь тэдгээр газруудад хулс ургадагтай холбоотой гэнэ. Харин хүйтэн, сэрүүн уур амьсгалтай Канадад ингэх боломжгүй байгаа ажээ.
 
Тус улсын Торонто хотын амьтны хүрээлэнд таван жил амьдарсан баавгайнуудыг 2018 онд Калгари хотын хүрээлэн 2023 он хүртэл нийтэд үзүүлэхээр зээлж авсан юм.
 
 
 
Канадын амьтны хүрээлэн Хятадаас зээлсэн хоёр пандаг буцаахаар болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0